| | USD/MNT 0₮
Хөгжмийн зохиолч Б.Чинбат хүнд өвчний улмаас БНСУ-д элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн байгаа билээ. Харин хагалааны дараах эмчилгээг үргэлжлүүлэн хийхийн тулд санхүү мөнгөний хүндрэл учирч байгаа талаар мэдээлэл гарах болсон. Тиймээс сайн санаат монголчуудаасаа хандив тусламж хүсч "Хос зүрхийг хамгаалъя" хандивын аяныг уран бүтээлчид болон ард иргэд эхлүүлсэн байгаа.
Энэ хандивын хүрээнд ӨМӨЗО-ны хөгжмийн зохиолч, СТА Ашидаа, ӨМӨЗО-ны “Хөх хээр” хамтлагийн дуучин, СТА Үндэс тэргүүтэй уран бүтээлчид элэг шилжүүлэн суулгах мэс засалд ороод байгаа хөгжмийн зохиолч Б.Чинбат болон түүний гэргий Ц.Сарнай нарт зориулан хандив цуглуулжээ.
Тэдний хандивын аянд олон Өвөрмонголчууд оролцож, 112 мянга 935 юань цугласан бөгөөд үүнийгээ өчигдөр Ц.Сарнайгийн ХААН банкан дахь дансанд шилжүүлсэн байна. Энэ хэмжээний мөнгө нь одоогийн валютын ханшаар 44 сая 873 мянга 593 төгрөг болох юм.
ӨМӨЗО-ны хөгжмийн зохиолч, СТА Ашидаа, ӨМӨЗО-ны “Хөх хээр” хамтлагийн дуучин, СТА Үндэс тэргүүтэй уран бүтээлчид элэг шилжүүлэн суулгах мэс засалд ороод байгаа хөгжмийн зохиолч Б.Чинбат болон түүний гэргий Ц.Сарнай нарт зориулан хандив цуглуулжээ.