| | USD/MNT 0₮

Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан найман хүнд хилийн хориг тавьжээ

Хөгжлийн банкны Хянан шалгах түр хороо өчигдөр хуралдсан. Хуралдаанд Хөгжлийн банкны удирдлага болон Улсын Ерөнхий прокурорын мэдээллийг сонссон байна. Энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын Ц.Ариунболд "Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шалгаж байгаа. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банктай холбоотойгоор найман хүнд хилийн хориг тавьсан. Харин гэр бүлийнх нь хүмүүст хилийн хорих тавих боломжгүй. Учир нь зөвхөн гэмт хэрэгт холбогдсон хүмүүст л хилийн хорих тавих боломжтой" гэжээ. 

Хэргийг сануулахад УЕПГ-аас Хөгжлийн банктай холбоотой хэрэг бүртгэлтийн 29 хэрэг, мөрдөн байцаалтад 12 хэрэг шалгагдаж байна. Өөрөөр хэлбэл, 44 хэрэгт 74 ААН-ийг шалгаж байна. 2 их наяд 383 тэрбум төгрөгийн зээл олголт хуулийн дагуу явагдсан эсэх, мөнгө угаалт, авлига авсан эсэх зэрэгт мөрдөн байцаалт явуулж байна. Мөн чанаргүй зээлдэгчдийн тоонд багтсан ААН болон компаниуд зээлээ эргэн төлж байгаа ч төлөгдөх ёстой мөнгөний 50 хувьд хүрээгүй байгаа ажээ. 

 

Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын Ц.Ариунболд "Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шалгаж байгаа. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банктай холбоотойгоор найман хүнд хилийн хориг тавьсан. Харин гэр бүлийнх нь хүмүүст хилийн хорих тавих боломжгүй.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.