| | USD/MNT 0₮
Жил бүр зохион байгуулагддаг энэхүү өдөрлөгөөр салбартаа олон жилийн туршлагатай, тодорхой чиглэлүүдээр мэргэшсэн 24 маркетингийн зөвлөх - 200 жижиг дунд бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө.
Жижиг дунд бизнес эрхлэгчид нь
гэх зэрэг зөвлөгөө авах чиглэлүүдээс урьдчилан сонгож бүртгэл үүсгэн оролцох боломжтой юм
/Жижиг дунд бизнес эрхлэгчдэд маркетингийн зөвлөгөө өгөх өдөрлөг 2018он/
Жижиг дунд бизнес эрхлэгчид хүний нөөц, хөрөнгө санхүүгийн боломжоос хамааран тусгайлсан маркетингийн нэгжгүй байх нь элбэг. Мөн Ковид-19 цар тахлын үед жижиг дунд бизнес эрхлэгчдийн өмнө цөөнгүй саад бэрхшээл, сорилтууд тулгараад байгааа энэ цаг үед маркетингийн зөвлөхтэй нэг бүрчлэн уулзаж, өөрсдийн тулгамдсан асуудалд шийдэл, шинэ санааг олж авах боломж бүрдэж байгаа нь өдөрлөгийн давуу тал юм.
Тус өдөрлөг нь 2022 оны 5 сарын 19-нд МҮХАҮТ-нд 14:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана.