| | USD/MNT 0₮
Энэ сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд гурван настай хүүхэд есөн давхрын цонхоор унах гэж байсныг Тээврийн цагдаагийн албаны ахмад ажилтан аварчээ. Хүү гэртээ ганцаараа байсан бөгөөд цонхны тагтаар гаргах гэж байгаад унах шахсан байна.
Бяцхан хүүг аварсан ТЦА-ны ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хошууч Л.Отгонбаяр хэлэхдээ “Амралтын өдөр гэртээ амарч байсан. Хажуу айлын хүүхэд уйлаад байхаар нь манай охин гарч хараад хүүхэд унах гэж байна гэдгийг хэлсэн. Тэгээд гарч харахад бага насны хүүхэд цонхны тагтнаас дүүжлэгдэж байсан. Тагтны хашлага давж хүүхдийг аварч, гэрт нь оруулж өгөхөд хүн байгаагүй. Хүүхэд хоёр гараараа дүүжлэгдэж байсан. Жаахан л удсан бол унах байсан” гэв.