| | USD/MNT 0₮

Гавьяат Д.Сосорбарам руу нунтаг цагаан бодис цацаж танхайрсан Х.Бээжинг цагдан хориогүй гэв

Нийслэлийн ардчилсан намаас "Монголоо Белариус шиг болгохгүй" нэртэй цуглааныг Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд зохион байгуулах үеэр зарим иргэд зохион байгуулагчид руу нунтаг бодис цацаж танхайрсан билээ. Тодруулбал, Х.Бээжин гэгч этгээд МУГЖ Д.Сосорбарам руу нунтаг бодис цацсан. Үүнийг нь ямар бодис байсныг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар аажмаар үхэлд хүргэх аюултай бодис гэсэн мэдээлэл ч гарч эхэлсэн байгаа. 

Харин танхайрсан Х.Бээжинг цагдаагийн байгууллага болон тагнуулаас баривчилсан гэх мэдээлэл гарсан юм. Тэгвэл баривчилсан нь үнэн эсэхийг ЦЕГ-аас тодруулахад "Худлаа баривчлаагүй, гадуур шалгаж байцааж байгаа" гэлээ. 

Гавьяат Д.Сосорбарам руу нунтаг цагаан бодис цацаж танхайрсан Х.Бээжинг цагдан хориогүй гэв
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.