| | USD/MNT 0₮

ЖДҮ-ГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН Х.БОЛОРЧУЛУУН ГИШҮҮН ШҮҮХ ХУРАЛДАА ИРЭХГҮЙ БАЙНА

ЖДҮХС-аас бага хүүтэй их хэмжээний зээл авсан УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компани, аж ахуйн нэгжүүдийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа билээ. Заримд нь холбогдох хэргийг захиргааны хэргээр хэргийг шийдвэрлэх явц удаашралтай байгаа талаар зарим хуульч мэдээлсэн юм. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт болох байсан хурал бас хойшилжээ.

Энэ талаар хуульч Ж.Эрхэмбаатар “Х.Болорчулуун гэж ЖДҮ-чнээс болж шүүх хурал хоёр удаа хойшилсон. Шүүхээс айгаад ирэхгүй байгаа бололтой. Х.Болорчулуун “Дорнод гурил” ХХК 100% эзэмшдэг. Өөрөөр хэлбэл тэр ЖДҮ-гийн зээлийг 100 хувь авч, ашиг шимийг хүртэгч. Компанийн тухай хуулиар Хувьцаа Эзэмшигчдийн Хурал нь компаний удирдах дээд байгууллага. Цор ганц хувьцаа эзэмшигчтэй “Дорнод гурил” ХХК-ийн тохиолдолд энэ нөхрийн бодол, шийдвэр бүр компаний дээд, эцсийн, бүхий л асуудлыг шийдэхэд хангалттай. Зоосны хоёр тал. Гэтэл гишүүн нь шүүх хурлын талаар мэдээгүй гэнэ. Сүүлийн хоёр сар гүйцэтгэх захирлынх нь араас шүүх хурлын тов мэдэгдэх гэж хөөцөлдөж байна. Гэтэл хэдийнээ Гүйцэтгэх захирлаа сольчихсон байж. Бяцхан заль л даа! Одоо шинэ Гүйцэтгэх захирал нь шүүхийг араасаа гүйлгэх болох нь. Хөөе шүүх дээр хүрээд ир” гэж бичсэн байгаа юм.

Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун дээрх асуудалд тэрбээр “Шууд харилцах хүн нь би биш шүү дээ. Шүүх хурлын талаар мэдэхгүй байна. "Дорнод гурил" ХХК бол тариа, төмс тарьж, талх барьж, гурил үйлдвэрлэдэг компани. Төсөл аваад журмаар нь ажлаа хийж гүйцэтгэсэн. Зүүн бүсээр явсан ажлын хэсэг "Дорнод гурил"-ыг төслийн журмын дагуу ажлаа хийжээ гэж дүгнэсэн. ЖДҮ-гийн асуудлыг улстөржүүлсэн. Х баланстай компаниар зээл авсан бол асуудал шүү дээ” гэсэн тайлбарыг өгчээ.  

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун дээрх асуудалд тэрбээр “Шууд харилцах хүн нь би биш шүү дээ. Шүүх хурлын талаар мэдэхгүй байна. "Дорнод гурил" ХХК бол тариа, төмс тарьж, талх барьж, гурил үйлдвэрлэдэг компани. Төсөл аваад журмаар нь ажлаа хийж гүйцэтгэсэн. Зүүн бүсээр явсан ажлын хэсэг "Дорнод гурил"-ыг төслийн журмын дагуу ажлаа хийжээ гэж дүгнэсэн. ЖДҮ-гийн асуудлыг улстөржүүлсэн. Х баланстай компаниар зээл авсан бол асуудал шүү дээ” гэсэн тайлбарыг өгчээ.
Улс төр

Сэтгэгдэл (62)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.