| | USD/MNT 0₮
Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх асуудал гарсантай холбогдуулан ахмадууд Зээлгүй иргэдийн эрх ашгийг хамгаалсан түр хороо байгуулжээ. Түр хорооны гишүүд өнөөдөр сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлээ.
Ахмадуудыг ялгаварлан гадуурхаж, зээл авсан аваагүйгээр нь хоёр хуваан тогтоол гаргасанд бага тэтгэвэртэй ахмадууд гомдолтой байгаагаа хэллээ.
Мөн бага тэтгэвэр авдаг 200 мянган ахмадууд боломжтойдоо бус тэтгэврийнхээ мөнгөөр амьжиргаагаа арайхийн залгуулдаг учраас зээл авч чаддаггүй гэдгийг хэлсэн юм.
Тиймээс зээл аваагүй ахмадуудад байгалийн баялгийг тэгш хуваарилж, гурван сая төгрөгийг сар шинийн өмнө олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.