| | USD/MNT 0₮

ЭМДЕГ "Капитал" банкнаас хураасан 19 орон сууцыг ажилчиддаа банкны зээлээр заржээ

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн Капитал банкнаас авсан авлага болох орон сууцнуудыг ажилчиддаа өгсөн талаар өчигдөр ярьсан нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад байна. Учир нь тэдгээр орон сууцыг дуудлага худалдаанд оруулж, бусад иргэдэд худалдан авах бололцоог олгох ёстой гэж үзэж байгаа юм.

Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр ЭМДС-гийн Үндэсний зөвлөлийн тайлан сонсох үеэр УИХ-ын гишүүн П.Анужин асуув.

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хариулахдаа "ЭМДЕГ Капитал банкинд алдсан олон тэрбумын өрөндөө нэлээд хэдэн обьект авсан. ЭМД-ын Үндэсний зөвлөлийн 2021 оны 11-р тогтоолоор баталсан Эрүүл мэндийн даатгалын сангийн авлагад үл хөдлөх хөрөнгө хүлээн авах, хадгалах, хамгаалах, ашиглах, худалдан борлуулах журам батлагдсан. Энэ журмын 6.37 дахь хэсэгт "ЭМДЕГ нь сангийн авлагад тооцон авсан орон сууцыг Эрүүл мэндийн даатгалын байгууллагын албан хаагчид болон иргэн, хуулийн этгээдэд банкны зээлээр болон бэлэн мөнгөөр худалдах ажиллагааг зохион байгуулж болно. Энэ тохиолдолд дуудлага худалдаа зохион байгуулахгүй шийдэж болно" гэж заасан. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын ажилчиддаа зээлээр шийдэж өгсөн. Капитал банкны эрх хүлээн авагчаас 29 орон сууц хүлээж авсан. Түүнээс 19 нь 80 мкв хүртэлх хэмжээтэй байсан. Эдгээр орон сууцыг бид ажилчиддаа банкны зээлээр өгч байгаа юм. Мөнгө нь ЭМД-ын санд шилжиж ирэх юм" гэлээ.

 

 

ЭМДЕГ "Капитал" банкнаас хураасан 19 орон сууцыг ажилчиддаа банкны зээлээр заржээ
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.