| | USD/MNT 0₮
Франц улсад суух Элчин сайд А.Баттөрийг оффшор бүсэд мөнгө угаасан хэргээр АТГ-аас шалгаж эхэлсэн билээ. Тэгвэл түүнд хилийн хориг тавьсан байгаа бөгөөд өчигдөр орой АТГ-ын мөрдөн байцаагчид нисэх онгоцны буудал дээрээ баривчилж, цагдан хорьсон байгаа юм.
Харин өнөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А.Баттөрийг дахин гэмт хэрэг үйлдэх талаар үндэслэл бүхий баримт бүхий мэдээлэл байгаа гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн саналыг шүүх хүлээн авч А.Баттөрийг нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Элчин сайд А.Баттөрийг нэг сараар цагдан хорино.