| | USD/MNT 0₮

Б.Пүрэвдорж: Малчдын орлогыг хулгайлж буй авилгачин Ч.Улаан сайдыг огцруулна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Би гурван үндэслэлд тулгуурлан ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төсөл өргөн барьсан. Нэгдүгээрт, малчдын малын үнийг унагаасан, хоёрдугаарт, Монголын махны үйлдвэрийн үйл ажиллагааг доголдуулсан, гуравдугаарт, БНХАУ-ын иргэдийн махны үйлдвэрийг дэмжсэн гэх гурван үндэслэлтэй. Өнгөрсөн есдүгээр сард малын үнэ хангалттай хэмжээнд өссөн байсан ч өнөөдөр бог тутамд 20-30 мянган төгрөг, бод тутамд 200 мянган төгрөгөөр буурсан. Энэ бол Ч.Улаан сайдын Хятад компаниудад өгсөн тусгай зөвшөөрөлтэй холбоотой. Монгол Улс нийтдээ 140 гаруй махны үйлдвэртэй. Үүнээс зөвхөн 12-т нь л мах экспортлох тусгай зөвшөөрөл олгосон. Тусгай зөвшөөрөлгүй үйлдвэрүүд эдгээр компаниас эрх авахдаа нэмж үнэ төлж байна. Энэ бүх авлига Ч.Улааны халаасанд орж байна. Дээрх 12 компанийн ес нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани. Үлдсэн гурав нь сайд нарын хамаарал бүхий үйлдвэр байгаа юм.

Өнөөдөр махны компаниуд асуудалд орсон. Малын үнийг унагааж, малчдын орлогыг хулгайлж, дотоодын махны үйлдвэрийн үйл ажиллагааг квот нэрийн дор боомилсон үйл ажиллагаа явуулж байгаа сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзэж байна.

Б.Пүрэвдорж: Малчдын орлогыг хулгайлж буй авилгачин Ч.Улаан сайдыг огцруулна
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.