| | USD/MNT 0₮
Төрийн албанд хууль бус халаа сэлгээ болон танил талаа ажилд оруулах зэрэг хууль бус үйлдэл газар авсаар байна. Түүнээс гадна намчирхаж, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн өөрийн нам бус дарга нараа ажлаас нь халсан байна. Тухайлбал, Дорнод, Увс, Завхан аймгийн нисэх онгоцны буудлын дарга нарыг 2016 оны сонгуулийн дараа ажлаас халжээ.
Үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан гурван дарга шүүхийн байгууллагад хандаж, хууль шүүхээр удаан хугацаанд явжээ.
Харин гурван шатны шүүхээс дээрх аймгуудын нисэх онгоцны буудлын дарга нарыг ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гарсан юм байна.
Гэтэл ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн шүүхийн шийдвэрийг биелүүлж, Дорнод болон Увс аймгийн дарга нарыг ажилд нь томилохгүй гурван жил байсны эцэст өнгөрсөн жил томилжээ. Гэхдээ яасан гэж санана. Тус хоёр даргыг ажилд нь томилоод 30 минутын дараа ажлаас нь дахиад халчихжээ. Дээд шүүхээс гарсан шийдвэрийг хэрэгжүүлсэн болоод эргээд бэлэн тушаалаар ажлаас нь халсан байгаа юм.
Харин Завхан аймгийн нисэх онгоцны буудлын дарга ч мөн шүүхээр заргалдаж яваад ялалт байгуулсан юм байна. Өчигдөр ажилдаа орохоор болж албан ажлаа хүлээж авсан ч Л.Бямбасүрэн дарга өнөөдрийг хүртэл тамга тэмдгийг нь хүлээлгэж өгөөгүй байгаа аж. Байгуулагын тамга нь ИНЕГ-т байгаа гэнэ. Хаа байгаа 1000 км-ийн цаана тамга тэмдэггүй дарга юу хийх вэ. Нөгөө иргэний нисэхийн аюулгүй байдал алдагдвал хэн хариуцлагыг нь хүлээх вэ гэдэг асуудлууд урган гарч ирж байна. Ийнхүү аймгуудын нисэх онгоцны буудлын дарга нарын ажилгүй байх хугацааны цалин гэж 100 гаруй сая төгрөг гарсан юм байна. Гэтэл цалингийн нь мөн өгөхгүй гэж гүрийж байгаа бололтой. Уг нь хуулиараа бол ажилгүй байсан хугацааны мөнгийг Л.Бямбасүрэн гаргаж өгөх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл хэнээс хаанаас, юунаас гарах нь тодорхойгүй байгаа юм.
Тэгвэл намын харьяаллаар болоод ашиг сонирхлын зөрчлөөр, өөрт нь таалагдаагүй гурван даргыг ажлаас нь халсан ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн гэж хэн бэ. Тэрбээр өнгөрсөн 2016 онд ИНЕГ-ын даргын тамгаа гардаж авсан нэгэн. Тэрбээр МАН-ын гишүүн бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй илүү ойрхон байдаг нэгэн гэдгийг эх сурвалж хэлэв.
Л.Бямбасүрэн нь ИАТУЕГ-ын дэргэдэх Нисэхийн дунд сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн, тээвэр зохион байгуулагч, эрх зүйч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй. БНХАУ, Сингапур, Япон, Швейцарь зэрэг улсад мэргэжил дээшлүүлсэн. 1994 ондиргэний нисэхийн салбарт ажлын гараагаа эхэлснээс хойш 20 гаруй жил тус салбарт ажиллаж буй. “МИАТ” ТӨХК-д Олон улсын зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын захирал, ИНЕГ-ын Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байжээ.
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн Завхан, Дорнод, Увс аймгийн нисэх онгоцны буудлын дарга нарыг ажлаас нь үндэслэлгүйгээр халжээ.