| | USD/MNT 0₮
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Мөнхбаясах кэйсинг” ХХК-ийн “Өлөн боловсруулах үйлдвэр”-ийн өлөнгийн өнгөр чанах 3.5х2.5 метрийн хэмжээтэй тогоонд тус үйлдвэрийн ажилтан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны харьяат Б /44 настай, эрэгтэй/, БНХАУ-ын иргэн Ш/36 настай, эрэгтэй/, Л/34 настай, эрэгтэй/ нар унасан тухай дуудлагыг 01.13-ны өдрийн 14:23 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 34 км замыг туулан 14:48 цагт очиход иргэн Б, Ш, Л нарыг тогооноос тус үйлдвэрийн ажилчид гаргасан байсан.
Иргэн Б, Ш, Л нарын биеийн байдал хүнд, хордож ухаан алдсан байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, ХЯТҮТ-ийн их эмч С.Эрдэнэцэцэгт хүлээлгэн өгчээ. ХЯТҮТ-д эмчлэгдэж буй иргэн Б, Л нарын биеийн байдал хүнд, ухаангүй, иргэн Ш ухаан орсон, биеийн байдал хүндэвтэр, мөн тус үйлдвэрийн ажилтан Баянгол дүүргийн 20 дугаар хорооны харьяат З /27 настай, эрэгтэй/, Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат М /36 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал дунд зэрэг /өөрсдөө эмнэлэгт ирсэн/ байгаа тухай ХЯТҮТ-ийн их эмч Н.Чингүүлээс тодрууллаа.
Өлөн боловсруулах үйлдвэрийн тогоонд унаж, хордсон иргэдийн биеийн байдал хүнд байна