| | USD/MNT 0₮

О.Батнайрамдал:Шатахууны үнэ зургадугаар сар хүртэл нэмэгдэхгүй

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны асуудлаар мэдээлэл хийлээ. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал "Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн 2021 оны арваннэгдүгээр сараас хойш 30 хоногийн нөөц бүрдүүлдэг байсныг 45 хоног болгож нэмэгдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор үнэ тогтворжуулах хөтөлбөрийг баталсан.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Роснефт компанитай хэлэлцээ хийсэн. Энэ хэлцэлийн үр дүнд ойрын хоёр сарын хугацаанд нэг тн АИ-92 бензинийг 840 ам.доллараар худалдаж авахаар тохирч гэрээгээ баталгаажуулаад ирлээ. Энэ гэрээний үр дүнд гаалийн татварыг тэглэсэн. Өөрөөр хэлбэл, нэг литр бензин 2390 төгрөгөөр зарагдах боломж бүрдсэн. Харин дизель түлшний хувьд яг өнөөдрийн ханш нь нэг тонн нь 1047 ам.доллараар тооцогдож байгаа.

ОХУ-ын Роснефт компаниас ирэх зургадугаар сар хүртэл газрын тосны бүтээгдэхүүн нэг тонныг нь 840 ам.доллар буюу 25 хувиар хямдралтай үнээр худалдан авахаар тооцсон. Иймээс шатахууны үнэд өөрчлөлт орохгүй үнэ нэмэгдэхгүй гэсэн үг. 

Монгол мөнгөөр тооцвол, 3714 төгрөг болж байгаа. Тиймээс Засгийн газрын зүгээс дизель түлшний онцгой албан татварыг тэглүүлэх шийдвэр гаргасан. Ингэснээр өнөөдрийн борлуулалтын ханш нь 3380 төгрөг болсон" гэлээ. 

 

 
 
 
О.Батнайрамдал:Шатахууны үнэ зургадугаар сар хүртэл нэмэгдэхгүй.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.