| | USD/MNT 0₮

ХИЛ ДАВЖ ОРГОН ЗАЙЛСАН С.ТӨМӨРБАТ ШҮҮГЧИЙГ ЭХ ОРОНД АВЧРАХ ЭСЭХИЙГ АНУ-ЫН ШҮҮХЭД ХЭЛЭЛЦЭНЭ

Нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг Ерөнхийлөгч өнгөрсөн онд түдгэлзүүлсэн билээ. Тухайлбал, Салхитын мөнгөний ордтой холбоотой болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хөрөнгөө тайлбарлаж чадахгүй байгаа гэх мэт 17 шүүгчийг ажлаас нь түр түдгэлзүүлсэн байсан.

Харин өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч зарлиг гаргаж долоон шүүгчийн эрхийг сэргээжээ. Шалгалтын явцад тус долоог нь хэрэгт холбогдолгүй гэж үзээд эрхийг нь сэргээсэн. Үлдсэн шүүгч нарын мөрдөн байцаалт үргэлжилж байгаа бөгөөд хил даваад явсан С.Амарсайхан, АНУ- руу оргон зайлсан шүүгч С.Төмөрбат хоёрын хэргийг түр тусгаарлаж түдгэлзүүлсэн байгаа ажээ.

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлмэгц ОХУ-аар дамжин АНУ-ыг зорьсон, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбатыг эх оронд нь шилжүүлэх, эсэхийг ирэх тавдугаар сард Америкийн шүүхэд хэлэлцэхээр болжээ.

Нийгэм

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.