| | USD/MNT 0₮

Жүжигчин Ц.Алдармаа: Би Т.Ганболд гэдэг хүнийг танихгүй, тэдний гэр бүлийн асуудалд намайг хутгаж байгаад харамсаж байна

Тордайн Ганболд ярилцлага өгсөн өдрөөс хойш цахим орчинд түүний гэр бүлийн талаарх мэдээллүүд хөвөрсөөр байна. Түүний ярилцлагандаа хэлсэн үгнүүдэд хариу тайлбар хийсэн байдаг.

Энэхүү тайлбар ил захидалдаа Жүжигчин Ц.Алдармаагийн талаар бичжээ. Харин энэхүү мэдээллийн дараагаар Жүжигчин Ц.Алдармаа тайлбар хийлээ.

Тэрээр хэлэхдээ: “Өчигдөр цахим орчинд нэг мэдээлэл олны анхааралд байлаа. Тэрийг би 3 цагийн үед үзлээ, харлаа, уншлаа. Намайг маш олон хүн харааж зүхэж байна. Залгаж гэр бүл үймэллээ гэж хэлүүлж байгаа даа харамслаа.

Би чинь бас амьдралтай хүн шүү дээ. Таарсан, мэндэлсэн, уулзсан хүн бүртээ л суулгаж, салгаж ярьсаар ирсэн. Би огт юм хэлж тайлбарлаж байсан удаагүй. Зүгээр байгаа хүнийг яагаад гэр бүлийн асуудалдаа хутгаж, гүтгэж байгаа юм бэ. Монголд чинь хууль цааз гэж байдаг юм уу. Тэр нь хэрэгждэг юм уу. Та нар хүмүүс рүү ингэж дайрч болохгүй шүү дээ. Ц.Алдармаа дуугүй байдаг болохоор дуртайгаараа хэлж болдог гэж бодож байх шиг байна. Би тайван амьдармаар байна. Би шүүх цагдаад хандана гэж бодож байна.

Би чинь өсвөр насны хүүхэдтэй, нөхөртэй хүн. Битгий ийм юманд намайг хутгаач ээ. Би өөрөөрөө л явж байгаа хүн юм. Тэрнээс би энд тэнд сайн нэр олох гээд гүйж байсан удаа байхгүй” гэжээ.

 

 

 

 

Жүжигчин Ц.Алдармаа: Би Т.Ганболд гэдэг хүнийг танихгүй, тэдний гэр бүлийн асуудалд намайг хутгаж байгаад харамсаж байна
Ярилцлага

Сэтгэгдэл (15)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.