| | USD/MNT 0₮

70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан Б.Баттүшиг нарын гар утасны мэдээллийг унших боломжтой болжээ

ХБНГУ-ын шүүх Монголын дипломатч Б.Баттүшигийг шүүх хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр түүний Apple брэндийн "IphoneXS" маркийн гар утсан дахь мэдээллийг унших боломжтой болжээ. Ингэснээр 70 кг хар тамхи тээвэрлэж яваад үйлдэл дээрээ баривчлагдсан Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарын гэмт хэргийг нотлох нэмэлт баримтуудыг дэлгэх мөч ойртлоо хэмээн ХБНГУ-ын tag24.de сайт мэдээлэв.

Б.Баттүшиг нь шүүх хуралдааны үеэр “Би Монгол Улсын нууц албанд ажиллаж байсан. Тиймээс миний шүүх хурлыг хаалттай явуулах ёстой” гэдэг хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй байна. Мөн үүний дараа шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтээ гаргасан ч уг хүсэлтийг хангах боломжгүй гэдэг шийдвэрийг Дрездений шүүх гаргасан байна.

70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан Б.Баттүшиг нарын гар утасны мэдээллийг унших боломжтой болжээ
Нийгэм

Сэтгэгдэл (23)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.