| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганаар бусдыг гүтгэх болон доромжлох гэсэн хуулийн заалтыг Зөрчлийн хуулиас хасч, Эрүүгийн хуульд оруулахаар болсныг хэвлэл мэдээллийнхэн эсэргүүцэж байна. Тодруулбал, хүний нэр төрд халдаж худал гүтгэлэгийн шинж чанартай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавьбал эрүүгийн хэрэгтэн болох аж.
Тэгвэл энэ асуудалд УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, Л.Болд гишүүн “Өмнөх УИХ-д Зөрчлийн болон Эрүүгийн хуулийн шинэчлэх ажлын хэсэгт би орж ажилласан. Хүний эрх талаасаа зөв хуулийн заалтуудыг оруулсан.
Түүний нэг нь гүтгэх нэрээр сэтгүүлчдэд эрүүгийн хэрэг үүсгэн тамлан зовоодог хүний эрхийг нь зөрчдөг үзэгдэл байсан. Харин үүнийг бол өөрчилсөн. Иргэний журмаар зөрчлийн хэргээр торгуулиад явдаг. Гэтэл энэ удаад өмнө байсан хуулийн заалтаа буцааж авчирлаа.
Тэгэхээр энэ асуудал нийгмийн том асуудал болж босч ирнэ. Тиймээс энэ үүсч болох алдаагаа засах шаардлагатай. Хүний эрх болоод хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлэх эрх нь боогдож хумигдах явцуу ашиг сонирхлоор буруугаар ашиглана. Тиймээс энэ хуулийг хамтран засахад сэтгүүлчдийн холбоодтой би хамтран ажиллахад бэлэн байна” гэв.
Сэтгүүлчдийг эрүүгийн хуулиар шийтгэх нь хүний эрх зөрчиж байгаа үйлдэл болно.