| | USD/MNT 0₮
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хүүхдийн мөнгөний журамд өөрчлөлт оруулж буй талаар мэдээлэл хийсэн байгаа. Уг журамд хүүхдийн 100 мянган төгрөгийг барьцаалан зээл олгох, эсвэл зээлд суутган авахыг хориглосон заалт орж байгаа юм байна. Тодруулбал, журмын 5.2. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь тохиолдолд хуримтлалыг мөнгөн хэлбэрээр олгохыг түр зогсоох шийдвэр гаргана гэжээ.
Мөн хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн эцэг эхчүүдийн дансанд хүүхдийн мөнгө орохгүй байх зохицуулалтыг хийжээ.
Хүүхдийн мөнгө барьцаалан зээл авахыг, зээлд суутгахыг хоригложээ