| | USD/MNT 0₮
Төгрөгийн хадгаламж энэ оны гуравдугаар сарын эцэст 13.7 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сарынхаас 600.5 (4.2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 665.6 (4.6 хувь) их наяд төгрөгөөр багассан байна. Төгрөгийн хадгаламжийн 90.5 хувь (12.4 их наяд төгрөг) нь иргэдийн, 9.5 хувь (1.3 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байв.
Валютын хадгаламж 4.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 114.1 (2.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, харин өмнөх оны мөн үеийнхээс 166.6 (3.7 хувь) тэрбум төгрөгөөр багассан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
Өнөөдөр Төгрөгийн хадгаламж буурч, валютынх 114,1 тэрбумаар өсчээ