Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АТГ, ЦЕГ-аас албан ёсоор эрэн сурвалжилж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн. Түүнийг хилээр гарч яваад амласан хугацаандаа ирээгүй учраас ийнхүү хайх ажиллагааг эхлүүлж, улмаар Интерполд хандан баривчлуулахын тулд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж буй хүмүүсийн жагсаалтад оруулсан байна. Хэрэв Ч.Сайханбилэг хорт хавдартай бол гадагшаа гарч эмчилгээ хийлгэх эрхтэй юм байна. Тодруулбал, хүнд өвчтэй иргэнийг эдгэртэл нь хэргийг түр түдгэлзүүлдэг хуультай юм байна.
Хэргийг эргэн сануулбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурахдаа албан тушаалаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй хэмээн АТГ-ын болон ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгээс яллагдагчаар тооцоод буй.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаадад эмчилгээ хийлгэж байгаа бол ХЭРГИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЖ МАГАДГҮЙ