| | USD/MNT 0₮

Тод каннам эмнэлгийн эмч нарыг шүүх хурал товлогдлоо

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тод каннам” эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр өөх соруулах хагалгаанд орсон эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэхүү хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, хоёр эмчийн хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн прокурорын газраас Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Ингээд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 12 цагт товлосон байна.

Тод каннам эмнэлгийн эмч нарыг шүүх хурал товлогдлоо
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.