| | USD/MNT 0₮

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны даргаар цагдаагийн дэд хурандаа Т.Сүхболд томилогдоно

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийг нэгтгэн Экологийн цагдаагийн алба байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэхүү албаны даргаар Эрүүгийн цагдаагийн дэд бөгөөд эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир томилогдохоор болсон талаар бид өмнө мэдээлсэн. УИХ хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах чиглэлээр ажиллах 170 хүний орон тоо болон шаардагдах зардлыг баталсан юм.

Тэгвэл Ц.Ням-Очир хурандаагийн ажлыг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ЭЦА-ны ЭЗГХТГ-ын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Сүхболд хүлээж авах бололтой.

Ц.Ням-Очир хурандаагийн ажлыг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ЭЦА-ны ЭЗГХТГ-ын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Сүхболд хүлээж авах бололтой.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.