| | USD/MNT 0₮

Д.Гантулга:МИК нь ипотекийн зээл олгоход оролцдоггүй бөгөөд иргэдээс ямарваа нэгэн шимтгэл авдаггүй

Монголын ипотекийн корпорациас Шадар сайд С.Амарсайханы хийсэн мэдэгдэлд хариу тайлбар хийлээ. Хэвлэлийн хуралд "Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга, ТУЗ-ийн хараат бус гишүүн, МУИС-ийн дэд профессор, эдийн засагч Ч.Хашчулуун нар мэдээлэл хийв. 

Тодруулбал, Монгол Улсад орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бий болгох зорилгоор Олон улсын байгууллагын /USAID/ зөвлөмжийн дагуу  2006 онд “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийг Монголбанк болон тухайн үеийн арван арилжааны банкнууд хамтран үүсгэн байгуулсан. Тус компани нь 2015 онд бизнесийн үйл ажиллагаагаа нээлттэй, сайн засаглалыг бий болгох зорилгоор Монголын хөрөнгийн биржээр дамжуулж хувьцаагаа олон нийтэд санал болгосноор (MSE: MIK) Хувьцаат компани болсон. Өнөөдрийн байдлаар нийт 219 (2022.04.11-ний өдрийн байдлаар) иргэн болон аж ахуй нэгж тус компанийн хувьцааг эзэмшиж байна.

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК нь олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэн ажилладаг бөгөөд Олон улсын моргейжийн хоёрдогч зах зээлийн холбоо /ISMMA/, Азийн моргейжийн хоёрдогч зах зээлийн холбоо /ASMMA/ болон бусад мэргэжлийн холбоодын гишүүн байгууллага юм.

МИК ОССК нь хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгосон зээлийг арилжааны банкнуудаас худалдан авч үнэт цаасжуулах ажлыг гүйцэтгэдэг.

Ипотекийн зээлийн хүү, нөхцөл болон санхүүжилтийн тогтолцоо

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 135 дугаар тогтоол болон Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-аар ипотекийн зээлийн ерөнхий нөхцөл (зээлийн хүү, хугацаа)-ийг тогтоосон. Үүнд: 

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А-122 дугаар тушаалаар батлагдсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-аар ипотекийн зээлийн хүүг жилийн 8 хувиар;

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А-392 дугаар тушаалаар “Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн журам”-д нэмэлт өөрчлөлт оруулж Ипотекийн зээлийг хүүг 6 хувь болгон бууруулсан.

Засгийн газар болон Монголбанкнаас зээлийн хүүг тогтоодог

Хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар, Монголбанк, арилжааны банкнууд орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг гарган,  банк нь иргэдэд олгох орон сууцны ипотекийн зээлийг бие даан шийдвэрлэж байна. МИК ОССК нь зээл олгох энэхүү үйл ажиллагаанд оролцдоггүй бөгөөд иргэдээс ямар нэгэн шимтгэл авдаггүй болно.

МИК нь ипотекийн зээл олгоход оролцдоггүй бөгөөд иргэдээс ямарваа нэгэн шимтгэл авдаггүй

Харин банкнаас иргэдэд орон сууцны ипотекийн зээлийг олгосны дараа МИК нь үнэт цаасжуулалтын үйл ажиллагааг эхлүүлдэг. Үнэт цаасжуулах үйл ажиллагаа нь банкнаас олгосон ипотекийн урт хугацаат зээлийн эрсдэлийг МИК авч, дараагийн зээлдэгчдэд ипотекийн зээл олгох боломжийг банканд бий болгодог.

МИК банкуудаас урт хугацаат (30 хүртэл жил) ипотекийн зээлийн эрсдэлийг өөртөө авдаг бөгөөд банк дараагийн зээлээ олгох боломжийг гаргадаг.

Компани нь дээрх үйл ажиллагааг “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль” болон Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох тухай журам”-ын дагуу хэрэгжүүлж байна. 

 

 

Харин банкнаас иргэдэд орон сууцны ипотекийн зээлийг олгосны дараа МИК нь үнэт цаасжуулалтын үйл ажиллагааг эхлүүлдэг. Үнэт цаасжуулах үйл ажиллагаа нь банкнаас олгосон ипотекийн урт хугацаат зээлийн эрсдэлийг МИК авч, дараагийн зээлдэгчдэд ипотекийн зээл олгох боломжийг банканд бий болгодог. МИК банкуудаас урт хугацаат (30 хүртэл жил) ипотекийн зээлийн эрсдэлийг өөртөө авдаг бөгөөд банк дараагийн зээлээ олгох боломжийг гаргадаг.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.