| | USD/MNT 0₮

ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 28 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН БАРИЛДААНД АЙМГИЙН ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛ ТҮРҮҮЛЭВ

Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж өнгөрлөө.

Барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, Аймгийн заан, чөлөөт бөхийн ОУХМ М.Лхагвагэрэл долоон даван түрүүлсэн нь бөхийн хорхойтнуудыг огшоов.

Түүний хувьд улсын хоёр харцагыг хаяж түрүүлсэн бөгөөд хамгийн хүнд барилдааныг Улсын харцага О.Хангайтай хийлээ хэмээн аймгийн заан М.Лхагвагэрэл ярьжээ.

Залуу заан М.Лхагвагэрэлийг ирээдүйтэй сайн бөх хэмээн бөхчүүд болон багш нар нь ярьж байна. Тэрбээр “Монгол Улсын аварга болно” гэсэн зорилгыг тавин бэлтгэл сургуулилалтаа сайн хийж байгаа бөгөөд Завхан нутгаас зартай сайн бөх төрөн гарч байгааг өчигдрийн барилдаанаараа харууллаа.

Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж өнгөрлөө.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.