| | USD/MNT 0₮

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРЫГ БУУЛГАХГҮЙ ГЭВ

Байгалийн түүхийн музейг буулгаад удаагүй байгаа энэ үед УДЭТ-ыг нураах шийдвэр гарсан гэх мэдээлэл өчигдрөөс эхэлж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарлаа.

Үүнтэй холбоотойгоор БСШУС сайд Ё.Баатарбилэг тайлбар хийлээ. Тэрбээр “УДЭТ, ДБЭТ, Төв номын сангийн байрыг нурааж, шинээр барих асуудал зогссон. Маш их улстөржилт явсан учир энэ ажлыг зогсоож, төсөвт 2.2 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Тэр мөнгөөр шинэчлэлийн ажил хийнэ. Засвар хийнэ. 2021 он гэхэд бүрэн дуусгана гэсэн байр суурьтай байсан, үүн дээрээ байгаа гэдгээ дахин илэрхийлье.

Миний бие ойрын хугацаанд дээрх байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, ажилтан, албан хаагчдын саналыг сонсоно. Дээрх байгууллагуудад ямар засвар, техник, технологийн шинэчлэлт шаардлатагай байгаатай танилцана” гэх мэдээллийг өглөө.

 

УДЭТ, ДБЭТ, Төв номын сангийн байрыг нурааж, шинээр барих асуудал зогссон. Маш их улстөржилт явсан учир энэ ажлыг зогсоож, төсөвт 2.2 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Тэр мөнгөөр шинэчлэлийн ажил хийнэ. Засвар хийнэ. 2021 он гэхэд бүрэн дуусгана гэсэн байр суурьтай байсан, үүн дээрээ байгаа гэдгээ дахин илэрхийлье.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.