| | USD/MNT 0₮
АТГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байдаг.
Тэдэнд холбогдох хэргийг 2018 оны 9 дүгээр сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар шилжүүлсэн ч хэрэг удааширсаар хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч, хэрэгсэхгүй болгосон байгаа юм.
Улсад их хэмжээний хохирол учруулсан, төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон, нийгэмд хүлээлт үүсгэсэн томоохон хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэрэгсэхгүй болох магадлал өндөр байгааг АТГ-аас мэдээлсэн.
Тэгвэл УИХ-ын чуулганы хуралдаанаар хоёр ч хуулийн төслийг эцэслэн, баталлаа. Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх Журмын тухай хуулийг баталсан.
Ингэснээр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалт өөрчлөгдөж байна. Өнгөрсөн хугацаанд мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар тодорхойгүй байдал үүссэнээс авлига, албан тушаалын гэмт хэргүүд хаагдах тохиолдол байв.
Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойших хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд 2018 онд дөрвөн хэрэг, 2019 онд есөн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Харин хууль батлагдсанаар шүүхээр шийдээгүй хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах эрх зүйн үндэслэлтэй болсон гэдгийг ажлын хэсгийнхэн тайлбарлаж байв.
Тэгэхээр авлига, албан тушаалтны хэргээр шалгагдаж байгаад хэрэг нь хэрэгсэхгүй болсон цагаан захтнуудын хэргийг сэргээн шалгахаар болж байна гэсэн үг юм.
АТГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байдаг.