| | USD/MNT 0₮

ДАРХАНЫ ЗАМ ИРЭХ ЗУРГАДУГААР САРД БҮРЭН АШИГЛАЛТАД ОРЖ АМЖИХГҮЙ НЬ

Улаанбаатар Дархан чиглэлийн замын ажил түр зогссон байгаа бөгөөд ирэх гуравдугаар сарын 18-аас эхлүүлэхээр болсон байна. Энэ талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан “Замын ажлыг гэрээт хугацаандаа замаа ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Гэрээнд ирэх зургадугаар сарын 20-нд зам ашиглалтад оруулна. Газар дээр нь би өөрөө ахалж ажиллана. Мөн Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч, инженер нь мөн газар дээр нь ажиллана. Хавар дулаарангуут замын ажлыг эхлүүлнэ. Ингэхдээ замыг тэр чигээр нь хаахгүй. Хэсэгчлэн хааж замын ажлаа хийнэ” хэмээн мэдэгдсэн.

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 километр хоёр эгнээ авто замын засвар арчлалтын хөрөнгийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээрээр шийдвэрлэхээр болсон юм. 

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт салбарын сайд нь ирэх зургадугаар сард ашиглалтад орж амжихгүй гэсэн тайлбарыг хэвлэлийнхэнд өгчээ. Тэрбээр Азийн хөгжлийн банкны төлөөлөгчтэй уулзах үеэр гэрээт хугацаандаа ашиглалтад оруулахыг гүйцэтгэгч компаниудад шахаж ажиллуулахаа Азийн хөгжлийн банкны төлөөлөгч мэдэгдээд, хэрэв гүйцэтгэгч компаниуд асуудал гаргавал хар жагсаалтад оруулна гэдгээ илэрхийлжээ.

Хоёр жил гаруйн хугацаанд засварлаж байгаа замын ажил хаанаа юундаа гацаад байна вэ.

Зам засах ажилд Хятадын олон компани оролцож байгаа зарим ажлаа хийж гүйцэтгэж чадахгүй ажлаа хаяж, “но”-той ажлаа нуун далдалж, хаахын тулд холбогдох газрын дарга нарт нь авлига хээл хахууль өгч байгаад үйлдэл дээрээ баригдсан хэрэг гарсан байна.

Замын ажил удаашралтай байгаа талаар өнгөрсөн есдүгээр сард Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ “Хоцрогдлыг арилгуулах шаардлага өгсөн. Энэтхэгийн зөвлөх компани өдөр тутмын хяналтаа тавьж байна. Төлөвлөсний дагуу арваннэгдүгээр сарын 1-нд хөдөлгөөнийг нээнэ” хэмээсэн ч хугацаандаа нээгээгүй юм.

Харин энэ асуудлыг нь зохицуулж өгөхийн тулд өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээр Хятадын компанийн эзнээс авлига авч байгаад баригдсан билээ.

Уг компаниудтай байгуулсан нэг жилийн хугацаатай гэрээ ирэх оны зургадугаар сард дуусна гэдгийг сануулж байсан ч хаа хаанаа хугацаа хожигдуулсан байгаа юм.

Салбарын сайд нь ажлыг нь шахна, түлхэнэ, шаардана гэж мэдэгдсэн ч ажил нь ахихгүй, дахиад ирэх зургадугаар сард ашиглалтад орж амжихааргүй болжээ.

Замын 2, 4 дүгээр багцын ажлыг гүйцэтгэж буй компанийн тухайд техник, тоног төхөөрөмжөө оруулж ирэх, мэргэжлийн боловсон хүчний зөвшөөрөл авах, туслан гүйцэтгэгч компаниудтай үнээ тохирох асуудал удааширснаас ийн ажил уягдсан байна.

Тус замыг Хятадын “Шиньжан рөүд” компани гүйцэтгэж байгаа аж. Иймд салбарын яамнаас хугацаатай үүрэг өгч, ажлын долоо хоногт ажилтай нь танилцаж, шаардлагатай гэж үзвэл гэрээг цуцлах асуудлыг хөндөнө хэмээн мэдэгдэнгүүт гэрээгээ цуцлуулахгүйн тулд ийнхүү холбогдох газрын даргад нь хахууль өгч байгаад “бүтэлгүйтжээ”.

 

Тус замыг Хятадын “Шиньжан рөүд” компани гүйцэтгэж байгаа аж. Иймд салбарын яамнаас хугацаатай үүрэг өгч, ажлын долоо хоногт ажилтай нь танилцаж, шаардлагатай гэж үзвэл гэрээг цуцлах асуудлыг хөндөнө хэмээн мэдэгдэнгүүт гэрээгээ цуцлуулахгүйн тулд ийнхүү холбогдох газрын даргад нь хахууль өгч байгаад “бүтэлгүйтжээ”.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.