| | USD/MNT 0₮

2-7 НАСНЫ ГУРВАН ХҮҮХЭД ХАРГАЛЗАХ ХҮНГҮЙ, ХООЛГҮЙ ХҮЙТЭН ГЭРТ ХОЁР ХОНОЖЭЭ

Хүн ам, орон сууцны тооллогын ажилтай явсан төрийн албан хаагчид 2-7 насны 3 хүүхэд харгалзах хүнгүй, хоол ундгүй хүйтэн гэрт хоёр хоног даарч хөрөөд маш хүнд, нөхцөл байдалд байж байхад нь таарч 108-д дуудлага өгчээ.

Хүүхэд хамгаалах байранд хоногтоо ачааллаас хоёр дахин их эрсдэлт байдалд байгаа хүүхдүүдийг хүлээн авч байгаа бөгөөд дуудлага эрс өссөн байна.

ХҮҮХЭД "эрсдэлт байдалд байна" гэсэн дуудлагын дагуу 108-ын ажилтан хүүхдүүдийг очиж авч БГД-ийн Цагдаагийн хэлтэсд бүртгүүлэн ЭХЭМҮТ-д хүүхдүүдийг үзүүлсэн байна.

Энэ хооронд БГД-ын хүүхэд хамгааллын мэргэжилтэн бүсгүй халуун хоол хүнс барьж ирэн дээрх хүүхдүүдийг хоолложээ.

 Харин БГД-н цагдаагийн албан хаагчид хүүхдүүдээ эрсдэлт байдалд орхиод хаяад явсан ээж аавыг эрэн сурвалжилж, тогтоохоор ажиллаж байна.
Эцэг эхдээ хаягдсан бяцхан хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насны төлөө зүрх сэтгэл гарган шөнө өдөргүй сандралдан гүйлдэж байгаа төрийн албан хаагчид байна.

Эцэг эхчүүдийн хариуцлагагүй байдлын золиос нь хүүхэд байх ёстой гэж үү. Хэдий болтол ийм байдал үргэлжлэх вэ.
Үр хүүхдээ үл хайхран хувцас, хоол хүнсээр гачигдуулсан нөхцөлд Зөрчлийн хуулийн 6.20-г журамлан торгох зохицуулалттай. Гэтэл бодит байдал дээрээ тэр торгуулийг төлөх нь бүү хэл ажил орлогогүй, архинд донтсон эрх зүйн чадамжгүй байх нь элбэг байдаг.

Хайр халамжаар гачигдан өсөж байгаа хүүхдүүд ирээдүйд ямар хүн болох билээ. Энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ. Хариуцлагагүй аав ээжүүдийг ер нь яах вэ.

Хүүхэд хамгааллын асуудалд эрх зүйн цогц шийдэл, төрийн оновчтой бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Тэднийг ээж ааваас нь хамгаалах гэхээсээ илүүтэй ээж аавын хариуцлагатай, ажилтай, амьдралтай болгоход бодлого чиглэгдэх ёстой.


Учир нь хүүхэд хэдий болтол Хүүхэд хамгааллын түр хамгаалах байранд байрлах билээ. Тэгээд ч түүнээс гараад насан туршид нь төрийн хамгаалалтанд авах хууль эрх зүйн баталгаа, бодлого байхгүй. Хүүхэд томчуудын хариуцлагагүй байдлын хохирогч болох ёсгүй гэдгийг хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа бичсэн байна.

Хүн ам, орон сууцны тооллогын ажилтай явсан төрийн албан хаагчид 2-7 насны 3 хүүхэд харгалзах хүнгүй, хоол ундгүй хүйтэн гэрт хоёр хоног даарч хөрөөд маш хүнд, нөхцөл байдалд байж байхад нь таарч 108-д дуудлага өгчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.