| | USD/MNT 0₮
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр танхимынхаа сайд нар болон бусад албан тушаалтнуудын хамт мэдээлэл хийсэн. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн зарим мэдээлэлд тайлбар өгсөн юм.
Тэрбээр "Шинэ бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх бүрд мөнгө хэвлэх үү гэж асуудаг. Мөнгө хэвлэхгүй. Аль болох байгаа эх үүсвэр дээрээ тулгуурлана. Эдийн засгийг сэргээх 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд мөнгө хэвлэлгүй. Төв банкны үнэт цаасыг хөдөлгөөнд оруулах замаар гурван хувийн хүүтэй зээл олгосон. 2020 онд эдийн засаг тэлсэн" гэжээ.
Монголбанк мөнгө хэвлэхгүй гэв.