| | USD/MNT 0₮

ДЭЛХИЙД АНХ УДААГАА ТЭРГЭНЦЭРТЭЙ ОХИД 3491 МЕТРИЙН ӨНДӨР УУЛАНД АВИРНА

2020 оны гуравдугаар сард Уулын спортын мастер Монгол Улсын гавъяат тамирчин Г.Өсөхбаяраар ахлуулсан Монголын уулчдын баг, Оросын холбооны улсын уулчид хамтран Мөнх сарьдаг/ Саяаны оргилд Монгол, Тува тэргэнцэртэй хоёр охины хамт авиралт хийх гайхамшигтай үйл явдалыг ДЭЛХИЙД анх удаагаа зохион байгуулагдана.

Цанын спортын тамирчин Тува охин Аюуна цанаар гулгаж явах үедээ нуруу нугасны гэмтэл авсан хэдий ч Мөнх сарьдаг/Саяаны нурууны оргилд гарах мөрөөдлөө Оросын уулчдад хэлсэнээр энэхүү гайхамшигт үйл явдлын анхны санаачлага эхэлжээ.

Монгол Оросын уулчид хөгжлийн бэрхшээлийн талаарх эерэг хандлагын дэлхий нийтэд түгээх, амьдралдаа тавьсан зорилготой, хүсэл тэмүүлэлтэй хоёр охины МӨРӨӨДЛИЙГ биелүүлэх сайхан санаачлагыг эхлүүлсэн нь үнэхээрийн талархалтай үйл хэрэг болж байна

Мөнх сарьдаг/Саяаны нуруу нь Монгол, Оросын хилийн зааг дээр байдаг бөгөөд хоёр орны уулчид тэргэнцэртэй охидын хамт өөр өөрийн нутгаас зэрэг авиралт хийж оргил дээр хоёр талаасаа уулзалдана.

Уулын спорт нь хатуу дүрэм, хатуу шаардлагатай спортын төрөл бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүн тэр дундаа тэргэнцэртэй хүнийг аюулгүй, эрсдэлгүй оргилд гаргана гэдэгт маш их бэлтгэл, зохион байгуулалт, төлөвлөлт, санхүүжилт шаардлагатай байгаа тул зохион байгуулагчдын зүгээс болон оролцогчийн зүгээс нэлээдгүй хичээн ажиллаж байна.

Арга хэмжээний туршилт, сорилт болгож энэ сарын 13-нд буюу маргааш Ч. Тунгалагтуяа Монголынхоо уулчдын хамтаар Асралт хайрханд буюу 2800 м өндөрт авиралт хийнэ. Энэ үйл явдал ч гэсэн Монголын түүхэнд анх удаагаа тэмдэглэгдэн үлдэнэ. 

Хүн бүрийн амьдралд тохиолдохгүй ГАЙХАМШИГТ ҮЙЛ ЯВДЛЫН оролцогч болж буй Ч.Тунгалагтуяадаа амжилт хүсье. 

2020 оны гуравдугаар сард Уулын спортын мастер Монгол Улсын гавъяат тамирчин Г.Өсөхбаяраар ахлуулсан Монголын уулчдын баг, Оросын холбооны улсын уулчид хамтран Мөнх сарьдаг/ Саяаны оргилд Монгол, Тува тэргэнцэртэй хоёр охины хамт авиралт хийх гайхамшигтай үйл явдалыг ДЭЛХИЙД анх удаагаа зохион байгуулагдана.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.