| | USD/MNT 0₮
Гадаад харилцааны яамны газрын дарга Н.Анхбаярыг сүүлийн үед аав Ц.Нямдоржтой нь холбож олон зүйлд буруутгаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж яриад байгаа.
Тэгвэл олон нийтэд гараад байгаа зарим нэг мэдээлэлд тэрбээр дараах тайлбарыг өгч байна.
-Таныг албан тушаал дэвшээд Элчин сайдаар явах гэж байгаа гэсэн мэдээлэл бий. Өөрийгөө албан тушаал ахиад явах мэргэжлийн хүн гэж бодож байна уу?
-Би дипломат албанд 2006 оноос хойш ажиллаж байна. Төрийн албаны хуулийн шалгуур хангаад ажиллаж байгаа хүн.
-Таны томилгоонд аавын нөлөөлөл ордог уу?
-Тийм юм байхгүй. Олон ч газар ажилласан байна. Энэ бүхэнд аавын нөлөөлөл байхгүй.
-Аавтай тань их холбож ярих юм?
-Би ажлаа хийгээд явж байна.
-Та Элчин сайдаар явах хүсэлтээ яамандаа гаргаж өгөөд, яамнаас энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж ирж байгаа юу?
-Яам дээр Элчин сайдаар ажиллах боломжтой хүмүүсийн судалгаа, нэрс гарсан. Яамны удирдлагын зүгээс гаргасан асуудал.
-Хөх хотын Консул байсан Д.Мөнх-Эрдэнэ таны талаар ноцтой мэдээлэл гарсан. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Д.Мөнх-Эрдэнэ өөрийнхөө болон Хятадын консулын нэр дээр 4 машин оруулсныг тус улсын эрх бүхий байгууллагуудын шалгалтаар ороод бусдад худалдсан гэдэг нь тогтоогдсон. Тиймээс бид эрх ямбыг нь цуцалъя гэсэн хүсэлт тавиад эргүүлэн татсан. Түүнээс өөр хувийн асуудал байхгүй.
-Сүүлийн үед дипломат албаныхан хэрэгт их холбогдож байна. Үүнд хариуцсан яамны хувьд ямар бодлого барьж, эдгээр хүмүүст хариуцлага тооцож ажиллаж байна вэ?
-Үүссэн нөхцөл байдлыг харахаар үнэхээр харамсалтай. Дахиж иймэрхүү алдаа дутагдал, хэрэг зөрчил гаргахгүй байх тал дээр урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллана. Улс төрийн бодлогын талаар сайдаас асуувал илүү оновчтой байх. Долдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Дипломат ажилтны ёсзүй болон сахилгын дүрмийг оруулж батлуулсан. Үүнд тодорхой заалтууд бий. Хэрэв хилийн чанадад ажиллаж байхдаа дипломат ажилтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж хэрэгт холбогдох юм бол албанаас нь халах зохицуулалт дүрмийг оруулсан.
-Т.Энхсайхан гэгч эмэгтэй бас нэг баримт дэлгэсэн дээ?
-Манай аавын хийж байгаа ажилтай холбогдуулан ташаа мэдээлэл удаа дараа тараасан. Тиймээс хүний нэр хүндэд үндэслэлгүйгээр халдсан гэдэг үндэслэлээр шүүхэд өгсөн байгаа. Ярьсан бүхнээ шүүхийн шатанд нотолно биз.
-Таныг “Эрдэнэт” үйлдвэрт шахааны бизнес хийсэн гэж олон жил ярилаа. Үнэхээр шахаа хийсэн нь үнэн үү?
-Олон удаа хийгээгүй. Хоёр удаагийн 300-400 мянган ам.долларын хөдөлгүүр худалдан авах ажиллагаанд оролцсон. Одоо эргээд харахад ёсзүйг үйлдэл. Тухайн үед төрийн албанд ажиллаж байгаагүй. Надад хувийн бизнес байхгүй.
-Таныг аавтай тань байнга холбож ярих юм. Хэцүү байдаг уу?
-Хувь хүнийхээ хувьд сонголт байхгүй. Аавын хувьд тусдаа ажил үүргээ гүйцэтгэдэг. Миний хувьд тусдаа ажил үүрэгтэй. Та нар ажил хийгээд явж байхад хувийн зүйл их асуух юм.
О.Гал
Д.Мөнх-Эрдэнэ өөрийнхөө болон Хятадын консулын нэр дээр 4 машин оруулсныг тус улсын эрх бүхий байгууллагуудын шалгалтаар ороод бусдад худалдсан гэдэг нь тогтоогдсон. Тиймээс бид эрх ямбыг нь цуцалъя гэсэн хүсэлт тавиад эргүүлэн татсан. Түүнээс өөр хувийн асуудал байхгүй.