| | USD/MNT 0₮

Энэ сарын 08-наас өмнө НӨАТ-ын баримтаа бүртгүүлж байж буцаан олголтоо авна

Нэмэгдсэн өртгийн албан татварын 2022 оны I улирлын төлбөрийн баримтыг дөрөвдүгээр сарын 8-ны 23.59 цагаас өмнө бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас мэдээлжээ. 

НӨАТ-ын буцаан олголтыг улиралд тутамд иргэдийн дансанд шилжүүлдэг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.

Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард, Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай билээ. 

 

Энэ сарын 08-наас өмнө НӨАТ-ын баримтаа бүртгүүлж байж буцаан олголтоо авна.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.