| | USD/MNT 0₮

Ж.Батзандан: МАН зарим ахмадад зургаан сая төгрөг өгч, заримд нь нэг сая төгрөгийн тоотой чихрийн цаас өгч байна

Өнөөдөр 11.40 цагаас ШИНЭ намынхан болон ахмадуудын төлөөллүүд байгалийн баялгийг тэгш хуваарилах ёстой хэмээн шаардаж жагссан юм. Энэ үеэрээ ахмадууд гарын үсгээ цуглуулан, эрх баригчдад хүргүүлснийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар уламжлав. Энэ талаар Ж.Батзандан гишүүн хэлэхдээ "Ахмадын зээлийг тэглэх хуулийн төслийн хүрээнд Салхитын алт, мөнгөний ордыг барьцаалж, бонд босгох замаар 900 орчим тэрбум төгрөгийг банкуудад шилжүүлэхээр болсон. Энэ нь Үндсэн хуульд заасан иргэдийг ялгаварлан гадуурхахгүй байх заалтыг зөрчсөн тул эргэн харахыг ШИНЭ намын зүгээс тавьсан. Харамсалтай нь эрх баригч нам хүч хэрэглэх буюу хүчиндэх замаар зарим ахмадад зургаан саяыг өгч, заримд нэг сая төгрөг өгч, үлдсэнд нь нэг сая төгрөгийн тоотой, үнэт цаас нэртэй чихрийн цаас өгч луйвардах гэж байна. Үүнийг эсэргүүцсэн 10 мянган ахмад настан баялгийн тэгш хуваарилалтыг шаардаж, гарын үсгээ зурж төрийн гурван өндөрлөгт хүргүүллээ. Ерөнхийлөгчид хориг тавих таван хоногийн хугацаа бий. Хэрэв энэхүү хуулийг цааш нь саадгүйгээр явуулбал 195 мянган иргэнтэйгээ бид Сүхбаатарын талбайд дахин жагсана. Бүх нийтийн ажил хаялт зарлана" гэв.

ШУУД ҮЗЭХ:

Өнөөдөр 11.40 цагаас ШИНЭ намынхан болон ахмадуудын төлөөллүүд байгалийн баялгийг тэгш хуваарилах ёстой хэмээн шаардаж жагссан юм. Энэ үеэрээ ахмадууд гарын үсгээ цуглуулан, эрх баригчдад хүргүүлснийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар уламжлав.
Улс төр

Сэтгэгдэл (26)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.