| | USD/MNT 0₮

С.ЖАВХЛАН:НАДАД НАМУУДААС САНАЛ ИХ ИРЖ БАЙГАА

УИХ-ын сонгуульд Баянзүрх тойргоос бие дааж нэр дэвшиж их хуралд гарч ирсэн С.Жавхлан дахиад нэр дэвшинэ гэсэн мэдээлэл өнөөдөр цацагдав.

2020 оны сонгуульд нэр дэвших эсэхийг, мөн Тэтвгэрийн зээлийг тэглэх хуулийн тухайд С.Жавхлангаас тодруулахад “Бид эвтэй байх ёстой. Нэг нэгнийхээ үгийг сонсож, зөв шийдвэрийг гаргаасай гэж бодож байна.

Монгол хүний жудаг бий. Ам цагаан хулгана жил дөхөж байна. Монголчуудын нэг зан чанар бол жилийн эцэстээ өр ширээ хаадаг. Жилээ өр зээлгүй угтдаг түмэн олон. Ахмадууд надруу утсаар залгаж ярьж байна. Хормой хотоо барж хуруу хумсаа хуйхлаж байж зээлээ төлж хаатал, төрөөс тэглэнэ гэж ярилаа гэж.

Би тэтгэвэр тэглэх зээлийн тухайд эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй байх санал зарчмыг их хэлсэн, харин авч хэлэлцсэн юм байна билээ. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэсэн зарчмаар явах ёстой.

Төрөө дээдэлж, зөв байх, үнэн, эв нэгдэлтэй, хэрүүлгүй, ёс жудагтай Монгол залуу байх ёстой юу гэдгийг түмэн олон мэднэ дээ. Өөрөөр хэлбэл, дахиад нэр дэвшихийг ард түмэн мэднэ.

Миний хувьд дөрвөн жил нэр цэвэр, гар цагаан дуу хоолойгоо хүргэж ажилласан. Ямар ч байсан нийгмийн захиалга байна уу олон намууд гарчихсан энэ цаг үед надад санал их тавьж байна. Намын төлөөлөл болон бие даагч нар надад дээр ирж санал тавьж байна. Яавал нийгмээ зөв залж залуурдах вэ гэдэг талаар төлөвлөгөө гаргаад сууж байна даа” гэв.

ШУУД ҮЗЭХ:

УИХ-ын сонгуульд Баянзүрх тойргоос бие дааж нэр дэвшиж их хуралд гарч ирсэн С.Жавхлан дахиад нэр дэвшинэ гэсэн мэдээлэл өнөөдөр цацагдав.
Улс төр

Сэтгэгдэл (29)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.