| | USD/MNT 0₮

Я:СОДБААТАР:АХМАДУУДАД ЖИЛД НЭГ УДАА 6 САРААР ЗЭЭЛ АВАХ ЭРХИЙГ НЬ НЭЭЛТТЭЙ ҮЛДЭЭВ

УИХ-ын чуулганаар тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг нэг удаа тэглэх хуулийн төслийг бүхэлд нь баталлаа.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар “УИХ-д Засгийн газраас яаралтай гормоор Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийн төслийг өргөн барьсан.

Хуулийн хэлэлцүүлгийн хүрээнд хороод хуралдаж, гишүүдээсээ гаргасан саналыг үндэслээд 4 асуудлыг дөнгөж сая шийдвэрлэлээ. Тухайлбал, зээлтэй ахмадуудын 6 сая төгрөг хүртэлх зээлийг тэглэх, мөн 194 ахмадуудад 1 сая төгрөгийн үнэ бүхий үнэт цаас өгөх, цаашлаад тэтгэврийн доод хэмжээ буюу 300 мянган төгрөгийн тэтгэврийн зээлтэй ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлж, зөрүүг олгохоор боллоо. Үүний хүрээнд 222.6 тэрбум төгрөг яригдана. Жилд нэг удаа 6 сараар зээл авах эрхийг нь нээлттэй хэвээр үлдээлээ” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: 

УИХ-ын чуулганаар тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг нэг удаа тэглэх хуулийн төслийг бүхэлд нь баталлаа.
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.