| | USD/MNT 0₮

Эрүүгийн багц хуулийг хэлэлцэж байх хойгуур малын хулгайн хоёр ч хэрэг бүртгэгдлээ

УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн. Хэлэлцэх асуудлын хүрээнд Малын хулгайн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг хүндрүүлж, зөвхөн хорих болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулдаг байхаар зүйлчилж өгсөн юм. Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэхдээ "Малын хулгайн хэрэгт өнчин ишиг хулгайлсан байсан ч хатуу ял онооно" хэмээн онцолсон юм. Тодруулбал, Эрүүгийн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд найман бог, эсхүл хоёр бодоос дээш мал хулгайлсан, мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн этгээдэд 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх, 1 бог хулгай хийвэл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тусгасан байна.

Тэгвэл уг хуулийн төслийг хэлэлцэж байх хооронд малын хулгайн хоёр ч хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тухайлбал, 2020 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Наран сумын 2-р багт 49 настай иргэн Э-н үхрийг тус аймгийн харьяат 22 настай эрэгтэй Г хулгайлж, мөн тус өдөр 18.30 цагийн орчимд Онгон сумын 1-р багт 38 настай иргэн Ү-н нэг адууг тус аймгийн харьяат 30 настай эрэгтэй Э хулгайлчныг аймгийн цагдаагийн газрын алба хаагчид тус тус илрүүлсэн байна. Иймд малчин иргэд маань өөрсдийн малаа аль болох хариулгагүй орхихгүй байж малын хулгайчдаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.