| | USD/MNT 0₮
УИХ-ын болон Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хамтран хуралдаж, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д “Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хэлэлцэн баталж болно.” гэсний дагуу боловсруулан оруулж ирсэн Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Уг журмын дагуу дөнгөж сая чуулганы хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, бүхэлд нь батлахаар санал хураалт явууллаа. Ингээд хуралдаанд оролцогсдын олонх нь буюу 77.5 хувийн саналаар дэмжигдлээ.
ШУУД ҮЗЭХ:
Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийн төслийг БҮХЭЛД НЬ БАТАЛЛАА