| | USD/MNT 0₮
Хөвсгөл аймагт агнахыг хориглосон ховор амьтан тээвэрлэж явжээ. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг дэвсгэрт оршин суух 40 настай эрэгтэй Л нь Isuzu Wizard маркын автомашинд шилүүс амьтан тээвэрлэн явсныг аймгийн замын цагдаагийн тасгийн албан хаагч илрүүлжээ. Шилүүс нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан Ховор амьтны жагсаалтад багтсан амьтан юм. Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаар шийтгэнэ гэж заажээ.
Хөвсгөл аймагт агнахыг хориглосон ховор амьтан тээвэрлэж явжээ.