| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар чуулганы дэгийг зөрчлөө

УИХ-ын чуулганы хуралдаанаар яг одоо иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа төрөөс тэглэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийн танилцуулга дууссаны дараа УИХ-ын гишүүд Ж.Батзандан, Л.Болд нар чуулганы дэгийг зөрчиж, урьдчилж сануулалгүйгээр үг хэлж, УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ. Энэ талаар Ж.Батзандан гишүүн хэлэхдээ "Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр зохион байгуулсан жагсаалд оролцож, гарын үсэг зурсан ахмадуудын шаардлагыг УИХ-ын дарга болон Төрийн гурван өндөрлөгт хүргүүлж байна. Тэд баялгийн тэгш хуваарилалтыг шаардаж байгааг албан ёсоор дуулгая" гэв.

Харин УИХ-ын дарга чуулганы дэгийг зөрчиж дураараа загниж болохгүйг анхааруулсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар чуулганы дэгийг зөрчлөө
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.