| | USD/MNT 0₮

Эдийн засагч Л.Наранбаатарыг Хөтөлийн цемент шохой үйлдвэрийн даргаар түр томилж байна

Засгийн газрын шийдвэрээр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлах шийдвэрийг хүчингүй болгож төрд буцаан авах шийдвэрийг гаргасан билээ. Харин өнөөдөр засгаас гаргасан шийдвэрийг танилцуулж байгаа бөгөөд тус үйлдвэрийн даргаар эдийн засагч Л.Наранбаатарыг түр томилж байна. 

Л.Наранбаатар нь 2020 онд МАН-д элсэж байсан. Түүнчлэн тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймагт Зөв хүн электорат”, “Сахигтун! Үндсэн хуулийн 19" эвслээс тус тус нэр дэвшээд ялагдаж байсан. 

Мөн тэрбээр 2002 онд ШУТИС-ийн УУИС-ийг “Уул уурхайн үйлдвэрлэлийн удирдлага” мэргэжлээр бакалавр, 2007 онд Санхүү Эдийн Засгийн Дээд сургууль “Санхүүгийн менежмент” мэргэжлээр Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. Уул уурхайн үйлдвэрлэлийн удирдлагын мэргэшсэн инженер. Австрали Азийн Металлургийн институтын гишүүн. 2008 оноос “Гложекс” ХХК, 2017 оноос “Гложекс Консалтинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирлаар ажиллаж байна.

 

Харин өнөөдөр засгаас гаргасан шийдвэрийг танилцуулж байгаа бөгөөд тус үйлдвэрийн даргаар эдийн засагч Л.Наранбаатарыг түр томилж байна.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.