| | USD/MNT 0₮
Тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийг бэлнээр олгох гэсэн санал дэмжигдсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Пүрэвдоржоос дараах тодруулгыг авлаа. Тэрбээр "2021 оны тавдугаар сарын 21-нээс л нэг сая төгрөгийн ваучер олгоно гэдэг зүйл яригдаад байгаа. Үнэхээр л ахмадуудын зургаан сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлийг тэглэж байгаа бол үлдсэн 194 мянган ахмадууддаа тус бүр нэг сая төгрөгийг бэлнээр тараах ёстой гэдэг саналыг би удаа дараа тавьсан. Монголбанкны хувьд гаргаж ирж байгаа бондыг мөнгөжүүлэх боломжтой. Учир нь Төвбанк дөрвөн тэрбум ам.доллар буюу 11 их наяд төгрөгийн валютын нөөцтэй. Тийм учраас энэ бол асуудал биш юм. Энэхүү санал нь байнгын хорооны хуралдаанд дэмжигдээгүй. Гэхдээ УИХ-ын дарга байнгын хороонд чиглэл өгсөн байгаа" гэв.
ШУУД ҮЗЭХ:
Тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийг бэлнээр олгох гэсэн санал Байнгын хорооны хуралдаан дээр дэмжигдсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Пүрэвдоржоос дараах тодруулгыг авлаа.