| | USD/MNT 0₮

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛГҮЙ АХМАДУУДАД НЭГ САЯ ТӨГРӨГ БЭЛНЭЭР ӨГӨХИЙГ ДЭМЖЛЭЭ

Өнөөдрийн чуулганаар Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна.

Тэтгэврийн зээлтэй иргэдэд 6 сая хүртэлх төгрөгийн зээлийг нь тэглэж өгнө. Харин зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн үнэтэй ваучер олгоно гэдгийг өчигдөр Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн.

Тэгвэл өнөөдрийн чуулган дээр гишүүд ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу хуулийн төслийг дэмжиж байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан,  Д.Пүрэвдорж нар тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн эрхийн бичиг олгох бус нэг сая төгрөгийг нь бэлэн мөнгөөр олгох санал оруулсан. Уг саналыг дэмжих эсэхэд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 44 гишүүний 29 нь буюу 65.9 хувь нь дэмжсэн байна. 

Ийнхүү өнөөдөр дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх бөгөөд уг саналыг Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэж, төслийн эцсийн найруулгад тусган оруулж ирэхээр болжээ.

ИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Пүрэвдорж нар тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн эрхийн бичиг олгох бус нэг сая төгрөгийг нь бэлэн мөнгөөр олгох санал оруулсан. Уг саналыг дэмжих эсэхэд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 44 гишүүний 29 нь буюу 65.9 хувь нь дэмжсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (11)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.