| | USD/MNT 0₮
Монголбанкнаас цаг үеийн асуудал болон валютын ханшийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тухайлбал, тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар төлбөрийн тэнцлийн алдагдал 500 сая доллар давж байна. Ерөнхийдөө гуравдугаар сарын байдлаар төлбөрийн тэнцэл алдагдалтай байна гэдэг нь экспортоос илүү импорт их байна гэсэн үзүүлэлт. Нэгдүгээр сарын байдлаар импорт 40 гаруй хувийн өсөлттэй эхэлсэн.
Он гарсаар экспортын орлого хэвийн хэмжээнээс бага байгаа. Импорт их хэмжээгээр өсч байгаа. Ялангуяа нэг, хоёрдугаар сарын байдлаар 20-30 хувийн өсөлттэй байна. Импортын 32 хувийг хэрэглээний импортын бараа бүтээгдэхүүн эзэлдэг. Хэрэглээний бараанд хүнс, тансаг зэрэглэлийн суудлын автомашин зэрэг орно. 2021 онд нийтдээ 7.9 тэрбум долларын импорт хийсэн. Үүний 30 хувь нь хэрэглээ буюу 500-600 сая доллар нь суудлын автомашин буюу тансаг Ланд круйзер 300, Лексус 600 гэх мэт машинууд байна. Энэ нь 2022 онд өсч, тодорхой хэмжээний дарамтыг үзүүлж байна. Тиймээс Монголбанкны зүгээс Засгийн газар, УИХ холбогдох шийдвэр гаргах байгууллагууддаа хэмнэж болох зардлууддаа арга хэмжээ авч, ялангуяа тансаг хэрэглээний импортыг багасгах арга хэмжээ авах саналаа гаргаж хүргүүлнэ" гэв.