| | USD/MNT 0₮

Ховор ан, амьтдын түүхий эд эрхтэн тээвэрлэж яваад баригджээ

Ховор ан, амьтдын түүхий эд тээвэрлэж яваад баригджээ. Тухайлбал, 2020 оны нэгдүгээр сарын 09-ний өглөө 07.30 цагийн орчимд Хөвсгөл аймгийн  харьяат  иргэн Н  “Ховор амьтан”-ны жагсаалтад  орсон  “тул”  загас 3 ширхэг, “халиун буга”-ын эд эрхтэн болох чив 5 ширхэгийг тээвэрлэж явжээ. Үүнийг Эмээлт дахь  шалган нэвтрүүлэх цэгт үүрэг гүйцэтгэж байсан Нийтийн хэв  журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах  албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн  алба хаагчид  илрүүлэн тул загас болон бугын чивийг хураан авч МБА-ны  Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар хүлээлгэн өглөө.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 24.5-ын 1 дэх хэсэгт “... ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаар шийтгэнэ  гэж заасан байдаг.

Ховор, нэн ховор амьтдын тоо толгой сүүлийн арав гаруй жилийн хугацаанд 70-90 хувиар огцом буурч байна. Ховор амьтнаар ч зогсохгvй элбэгт тооцогддог тарвага, цагаан зээр зэрэг амьтдын тоо толгой ч цөөрсөөр байгаа юм.

Ховор ан, амьтдын түүхий эд тээвэрлэж яваад баригджээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.