| | USD/MNT 0₮

Г.Болор: Монголын төр анх удаа эмэгтэй хүнд төрийн дээд цол олгож, түүхийн шинэ хуудас нээлээ

Өнөөдөр Батлан хамгаалах их сургуулийн анхны төгсөгч, тус сургуулийн Сургалтын хэлтсийн дарга хурандаа Г.Болор Монгол Улсын генерал цолтой анхны эмэгтэй болсон билээ. Тэрээр шагнал авсан сэтгэгдлээ сэтгүүлчдэд хуваалцлаа.

Тэрээр хэлэхдээ: "Монгол Улсын аюулгүй байдал тусгаар тогтнол, эх орон, ард түмнийхээ төлөө тэмцэж алтан амиа зориулж байсан өвөг дээдэстээ баярын өдөр мэхийн ёсолж байна. Орчин цагийн зэвсэгт хүчний 101 жилийн ой, Монгол цэргийн баярыг өдрийг мөрдөс нэгт цэргийн алба хаагчдадаа хүргэж байна. Энэ хүндтэй цолыг хүртэж байгаадаа баяртай байна. Түүхийн шинэ хуудас нээж байгаадаа баяртай байна. Цэргийн сургуулийн анхны эмэгтэй сонсогчоо авахуулаад 28 дахь жилдээ зэвсэгт хүчинд тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд мэргэжлийн сургалт болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаануудад үүрэг гүйцэтгэсэн туршлагатай. Ардчилсан улсын иргэний хувьд жендэрийн тэгш эрх байх ёстой. Үүний нэг жишээ болж Монголын төр анх удаа эмэгтэй хүнд төрийн дээд цол олгож байна. Энэ бол олон эмэгтэйчүүдэд урам зориг хайрласан том шийдвэр. Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө ажилладаг хүмүүст баярлалаа" гэв.

Эх сурвалж: gogo.mn

Гэрэл зургийг: Г.Аргуужин

 

Г.Болор: Монголын төр анх удаа эмэгтэй хүнд төрийн дээд цол олгосон нь олон эмэгтэйчүүдэд урам хайрлалаа
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.