| | USD/MNT 0₮

ЭХЭМҮТ-ийнхөн зургаан хоногтой нярайд бөөрний хавдар авах хагалгааг амжилттай хийв

ЭХЭМҮТ-д монгол, орос, америк хүүхдийн мэс засалч, мэдээгүйжүүлгийн эмч нарын чуулган болж, хүүхдийн мэс заслын салбарт гарсан эмчилгээний шинэ аргуудын талаар мэдээлэл солилцох, өөрсдийн шинээр нэвтрүүлсэн эмчилгээний талаар харилцан туршлага солилцох уулзалт энэ сарын 8-9-ний өдөр амжилттай болж өнгөрлөө.

Чуулганы үеэр монгол, орос, америк мэс засалчид хамтарч, хүнд ховор тохиолддог мэс заслыг зургаан хүүхдэд хамтарч хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ хүрээнд өчигдөр төрөөд зургаахан хонож буй нярайд уушгины илүү дэлбэнг тайрах, бөөрний дээд булчирхай хавдрыг дурангийн мэс заслын аргаар авчээ. Ийм төрлийн хавдрыг манайд өмнө нь нээлттэй мэс заслын аргаар авдаг байсан бол дурангийн мэс заслын аргыг амжилттай нэвтрүүлжээ.

Өчигдөр хийсэн энэ мэс заслын явцыг хагалгааны өрөөнөөс хурлын зааланд цугларсан орон нутгийн эмч нарт шууд үзүүлсэн нь хүүхдийн мэс засалчдад мөн туршлага хуваалцсан онцлог ажил боллоо. Гурван орны хүүхдийн мэс засалчдын хамтарсан баг төрөөд зургаан хонож буй нярайгаас эхлээд 12 настай хүнд өвчтэй нийт зургаан хүүхдэд нарийн түвэгтэй мэс заслуудыг амжилттай хийжээ. 

 

О.Гал 

Төрөөд зургаахан хонож буй нярайд уушгины илүү дэлбэнг тайрах, бөөрний дээд булчирхай хавдрыг дурангийн мэс заслын аргаар авчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.