| | USD/MNT 0₮

БХБЯ:Цементийн үнэ яагаад өссөнийг ШӨХТГ-аас шалгаж эхэлсэн байгаа

Барилга хот байгуулалтын яамнаас барилгын материалын үнэ болон цементийн үнэ яагаад өссөн талаар мэдээлэл өгч байна. 

Албаны эх сурвалжийн хэлж буйгаар "Өнөөдрийн байдлаар барилгын материалын нөөц хомсдоогүй, импортоор барилгын материалууд тээврээр орж ирж байгаа. Оросоос мөн орж байна. Гэхдээ цаг нөхцөл хэцүү байгаа. Урд хил гаалийн асуудал бий. Мөн хойд хөршид дайн байлдаантай байгаа.

Цементийн хувьд хэдийгээр хомсдол байхгүй ч өнгөрсөн долоо хоногт үнэ өслөө. Дөрвөн цементын үйлдвэр байдаг ч 30 хувиар үнээ өсгөсөн байна. Үнэ өссөнтэй холбоотойгоор холбогдох удирдлагууд шуурхай хуралдаж Шадар сайд хоёр чиглэл өгсөн. ШӨХТГ-аас үнэ бодитой өссөн эсэхийг судлах шалгах, БХБЯ-наас цементын үйлдвэрүүдтэй уулзаж ярилцахаар болсон.

Цементийн үнэ өсөхөөс аргагүй байдалд хүрсэн гэж хэлсэн. Цементийн орц дээр үнэ нэмэгдсэн эсэхийг судлах байх ШӨХТГ-аас шалгалт хийгээд бодитой мэдээлэл өгөх байх" гэлээ. 

Цементийн хувьд хэдийгээр хомсдол байхгүй ч өнгөрсөн долоо хоногт үнэ өслөө. Дөрвөн цементын үйлдвэр байдаг ч 30 хувиар үнээ өсгөсөн байна. Үнэ өссөнтэй холбоотойгоор холбогдох удирдлагууд шуурхай хуралдаж Шадар сайд хоёр чиглэл өгсөн. ШӨХТГ-аас үнэ бодитой өссөн эсэхийг судлах шалгах, БХБЯ-наас цементын үйлдвэрүүдтэй уулзаж ярилцахаар болсон.
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.