| | USD/MNT 0₮
Уул уурхайн сайд Г.Ёндон шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Шатахууны өнөөгийн байгаа нөөц хангалттай хэмжээнд буюу 30-40 хоногийн нөөцтэй байгаа. Нөөцийн хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ асуудлаар ОХУ-ын Роснефть компанийн захиралтай уулзсан. Хамгийн гол нь өнөөгийн нөхцөл байдалд Монгол Улсын шатахууны хангамжийг тасалдуулахгүй найдвартай явуулах чиглэлээр санал солилцож, онцгой анхаарна гэдгээ илэрхийлсэн.
ОХУ-ын болон манай дотоод зах зээлийн үнэ хоорондоо хамааралгүй. ОХУ-ын зах зээлийн одоогийн үнэ манай дотоодын үнэтэй ойролцоо. Рублын ханш унахад жаахан өөрчлөгдөж байгаа байх. Шатахууны үнэ тал дээр төрөөс ямар нэгэн оролцоо байхгүй гэж хэлж болно. Зах зээлийн үнээрээ тооцоологдоод явж байгаа" гэжээ.
Г.Ёндон:Шатахууны үнийн асуудалд төр оролцоогүй, зах зээлийн үнээрээ тооцоологдоод явж байна.