| | USD/MNT 0₮

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас гурван малчин өрхийн гэр нуржээ

Хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчдын гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн талаар Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Шарга 1 дүгээр баг “Илийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 110 км, сумын төвөөс зүүн зүгт 25 км/-т 03.14-ний өдрийн 18:00 цагийн орчим 14-16 м/сек хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин Г-ын 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг мөн өдрийн 18:50 цагт хүлээн авсан. Мэдээллийн дагуу тус багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд 03.14-ний өдөр тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан. Шуурганд малчин Г-ын 5 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн байна.

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Шарга 1 дүгээр баг “Өвгөн хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 120 км, сумын төвөөс зүүн зүгт 15 км/-т 03.14-ний өдрийн 18:00 цагийн орчим 14-16 м/сек хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин Г, Л нарын 4 ханатай гэр нурсан тухай мэдээллийг мөн өдрийн 18:50 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга мэдээлсэн. Тус сумын 1 дүгээр багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан. Шуурганд малчин Г, Ж нарын 4 ханатай 2 гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн.

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Цагаан-Овоо” 4 дүгээр баг “Арцын тавхайн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 142 км, сумын төвөөс баруун хойд зүгт 7км/-т 03.14-ний өдрийн 18:00 цагийн орчим 14-16 м/сек хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин А-ын 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг мөн өдрийн 19:17 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга мэдээлсэн. Тус сумын 4 дүгээр багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан. Шуурганд малчин А-ын 5 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн.

 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас гурван малчин өрхийн гэр нуржээ
Ярилцлага

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.