| | USD/MNT 0₮
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хамтарсан хуралдаан хийлээ. Хуралдаанаар Тэтгэврийн зээлийг тэглэх хуультай холбоотой ажлын хэсгээс гаргасан саналуудыг хэлэлцэв.
Ажлын хэсгээс зургаан сая хүртэлх зээлийг тэглэх, 192 мянган тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн Ваучер олгох зэрэг санал гаргасныг МАН-ын бүлэг дэмжсэн юм.
Энэ талаар гишүүн Д.Оюунхорол “Зах зээлийн шуурганд хамгийн их хэлмэгдсэн хүмүүс бол ахмадууд. Ахмадуудад үүсч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд ҮАБЗ хуралдаж, шийдвэр гаргах гэж байна. Иргэдээс ирж байгаа саналуудыг харгалзан үзэж 6 хүртэлх сая төгрөгийн зээлийг чөлөөлж өгөхийг байнгын хороо дэмжсэн.
Харин зээл аваагүй ахмадуудад Салхитын мөнгөний ордын орлогоос нэг сая төгрөг олгохоор шийдвэрлэв. Тус орд үйл ажиллагаагаа эхэлж, бүтээгдэхүүнээ борлуулна хэмээн тооцвол зээлгүй ахмадын нэг сая төгрөг 2021 оны тавдугаар сарын 1-нээс иргэнд очно гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, дээрх мөнгөний ордыг 1.5 жилийн хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн судалгаа гаргасан. Гэхдээ үнэт цаасыг мөнгөжүүлсэн нэг сая төгрөгийн эрхийн бичгийг гардуулна гэж ярьсан. Үнэт цаасыг иргэддээ эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн гэж ойлгож болно” гэв.
Ажлын хэсгээс зургаан сая хүртэлх зээлийг тэглэх, 192 мянган тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн Ваучер олгох зэрэг санал гаргасныг МАН-ын бүлэг дэмжив.